ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМ, СУРГУУЛИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААНД УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ.

429665051_718421140280278_4525696907840243942_n-scaled.jpg

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд дэвжээн Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо Нэгдэл клуб, Их богд дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н. Золбоо нар шалгарлаа. Бөхийн өргөөнд зохион байгуулагдсан барилдаанд улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ.

scroll to top