МОНГОЛ УЛСАД УСНЫ ИНЖЕНЕР БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ 60 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАРИЛДААНД УЛСЫН ЗААН Д.АНАР ҮЗҮҮРЛЭЛЭЭ.

410928903_680753084047084_5738333904217729380_n.jpg

Говь+Ус Өмнийн говийг усжуулах шийдэл, Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, Их Богд дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлж “Усны элч”-ээр өргөмжлөгдөн цом гардсан бол, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Дорнын хүчтэн дэвжээний бөх, Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин хошууч Улсын заан Доржийн Анар үзүүрлэв. Дөрөвт Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, Алдар спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх, улсын начин Галсан-Очирын Ганжад, Завхан аймгийн Отгон сумын харьяат, Сүлд спорт хороо, “Даян” дэвжээний бөх, улсын начин Т.Дүгэрдорж нар шалгарлаа.

scroll to top