БАЯНХАЙРХАН СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД УЛСЫН АВАРГА П.БҮРЭНТӨГС ТҮРҮҮЛЛЭЭ

410700974_680213747434351_5527651978292865251_n.jpg

Завхан аймгийн Баянхайрхан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Миг группийн ерөнхийлөгч Банзрагчийн Түвшингийн санаачлагаар зохион байгуулсан Монгол улсын арслан Босоо хэмээх Сосорын Шагдарын нэрэмжит Завхан аймгийн Баянхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн захирагч дэд хурандаа Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв. Дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар анги, Говийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн заан С.Доржпалам нар шалгарлаа.

scroll to top