“ЖАНРАЙСАГ БУРХНЫ ХИШИГ” БАРИЛДААНД О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

406851187_677168357738890_2116999684978001483_n-scaled.jpg

Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулсан Олон Улсын хүний эрхийн өдөр, Жанрайсаг бурхны хишиг Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд дэвжээний бөх, Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин ахмад, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв. Дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Сүлд спорт хороо, Булганхан дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Алдар спорт хороо, Ховд дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Адъяа нар шалгарлаа.

scroll to top