УЛС ТУНХАГЛАСНЫ БАРИЛДААНД Б.БАТ-ӨЛЗИЙ ЗААН ТҮРҮҮЛЛЭЭ

403719121_670324521756607_4161574319784100457_n-scaled.jpg

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин ахлах дэслэгч улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв. Дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа

scroll to top