Белград-2022 чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Азийн АШТ-ний мөнгө, Иван Ярыгиний Гранпригийн хошой хүрэл медальт, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ баг, Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин дэд ахлагч ОУХМ Батхуягийн Хулан мөнгөн медаль хүртэв. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медаль болж байна. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож үзүүрлэсэн түүний хувьд эхний өдөр Энэтхэгийн Винеш Фогатыг 7:0-ээр, Казахстаны Жюлдиз Эшимоваг 3:0-ээр, Азербайжаны Лейла Гурбанова, Шведийн Эмма Малмгринийг тус бүр цэвэр ялж шигшээ барилдаанд 2022 оны Пан Америкийн аварга АНУ-ын Доминик Пэрришт 2:4-өөр өндөржүүлж мөнгөн медалийн эзэн боллоо.
ДЭД АХЛАГЧ ОУХМ Б.ХУЛАН ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
