“Онцгой цом-2022” шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

278644930_3179017692371244_6523079468976014652_n.jpg

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорилго болох Онцгой байдлын ерөнхий газрын нэрэмжит “Онцгой цом-2022” шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангид 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд боллоо.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй төрөлд 12 жинд 25 байгууллагын 17-40 насны 96 тамирчин өрсөлдөж, жин тус бүрээр аваргуудаа шалгаруулсан юм.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин ОУХМ ахлагч Л.Алтанцэцэг алт, 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн алт, 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг алт, ОУХМ Б.Нандин-Эрдэнэ хүрэл медаль,

Эрэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин ОУХМ ахлах ахлагч Б.Мишээлт алтан медаль тус тус хүртлээ.

Тэмцээний шилдэг эмэгтэй тамирчнаар ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, ОУХМ О.Есүгэн,  Шилдэг дасгалжуулагчаар ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн дасгалжуулагч, ОУХМ Б.Эрдэнэбаяр нар тус тус тодорлоо.

scroll to top