03 сарын 12-ны өдөр Монгол бөхийн өргөөнд Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан зохион байгуулагдлаа.
Тус барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Имперо групп, Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин аймгийн хурц арслан Өлзийсайханы Батзул түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, Цагаан-Уулын Магнет ХХК, ДЦС-4 ТӨХК, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Алдар СХ, Алтанжолоо групп, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Таван хур ХХК, Даян дэвжээний бөх, аймгийн арслан Доржготовын Батбаатар нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин а.х.а Ц.Мөнхбаяр, а.з Э.Батмагнай, а.н Д.Цэнд-Аюуш, с.з Ө.Батсуурь нар үлдэв.