BIG NEVA CUP Оросын холбооны улсын аварга шалгаруулах олон улсын нээлттэй тэмцээн 02 дугаар 25-27-ны өдрүүдэд зохиогдлоо. Тэмцээнд 10 улсын 350 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбайгаа сорьсноос Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин ОУХМ ахлах дэслэгч Ш.Даваадорж Өвлийн, мөстэй усан сэлэлтийн 25 м далайн гахай, 25 м чөлөөт сэлэлт, 50 м чөлөөт сэлэлт, 50 м мэлхий сэлэлт, 4х25 м Монгол, Латви, ОХУ холимог баг хүрэл медаль, нийт 5-н хүрэл медаль хүртлээ.
Өвлийн усанд сэлэлтийн нээлттэй тэмцээнээс 5 хүрэл медаль хүртлээ.
