Дөрөвдүгээр сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид, үндэсний шигшээ баг тамирчдыг сонгох Улаанбаатар-2022 Сорилго тэмцээн нэгдүгээр сарын 13-14-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд боллоо. Тэмцээнд 28 байгууллагын 264 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг жинд ОУХМ Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Б.Хулан алтан медаль, 57 кг жинд дэд ахлагч ОУХМ Х.Болортуяа алтан медаль, 59 кг жинд ахлагч ОУХМ Б.Шоовдор алтан медаль тус тус хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 125 кг жинд Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин спортын мастер дэд ахлагч Б.Нямсамбуу хүрэл медаль хүртлээ
