Монгол улсын гавьяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит тэмцээн 2021оны 12сарын 17-22-ны өдрүүдэд Техник спортын төвд хийн бууны төрлөөр залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын ангилалд аймаг орон нутаг салбар клубуудын 16 байгууллагын 160 гаруй тамирчид оролцож аваргуудаа шалгарууллаа.

10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин ахлах дэслэгч Т.Баярцэцэг Алтан медаль хүртлээ.

Багын төрөлд нийт 22 баг өрсөлдсөнөөс 3 дугаар байрт орж хүрэл медаль хүртлээ.
