Хантайшир дэвжээний 20 жилийн ойд Монгол улсын аварга П.Бүрэнтөгс түрүүллээ.

269691604_889241235070523_2153916460158710849_n.jpg

Говь-Алтай аймгийн бөхийн Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн захирагч Монгол улсын аварга дэд хурандаа П.Бүрэнтөгс түрүүлж,  тус ангийн тамирчин Монгол улсын харцага ахлах дэслэгч О.Хангай үзүүрлэлээ.

Дунд шөвгийн наймд Аврагч биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин аймгийн хурц арслан дэд ахлагч Ө.Батзул шөвгөрлөө.

scroll to top