Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Ховд аймгуудын нутгаар бага зэргийн бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Монголын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал:  12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 5х5 метрийн хэмжээтэй сауны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 0.5 км зам туулан 11:48 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд 7х30 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 09:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 09:26 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багт 2х2 метрийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 17:51 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багт 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18 км зам туулан 19:40 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Био компинатын гүүрний баруун талд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18 км зам туулан 19:40 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top