Богдхан хайрханы хишиг барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлэв

undesnii-buh-4.jpg

АПУ ХК-ийн нэрэмжит “Богдхан хайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн нээлтийн барилдаан 2020 оны 10 дугаар сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд зохиогдлоо.

Нээлтийн барилдаанд Монгол Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх уран мэхээ уралдуулан барилдсанаас Аврагч биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай найм даван түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар үзүүрлэлээ.

scroll to top