Аврагч хөлбөмбөгийн баг дээд лигт амжилттай оролцлоо

119944280_1714612072025793_5387411079623716777_o-6wy613vmqyi3ivzu3s0h1hhwszvk939v9dgjnkmlkxs-1.jpg

Монголын Хөл бөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох футзалын дээд лигт 11 багийн 196 тоглогч өрсөлдлөө. 2020 оны Футзалын дээд лигийн энэ улирал 01-р сарын 25-нд эхэлсэн ч цар тахлын улмаас 07-р сарын 19-ийг хүртэл завсарлаж 09-р сарын 26-ны өдөр аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний дүнгээр С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Унаганууд” клуб футзалын дээд лигийн аваргын цомыг долоо дахь удаагаа өргөсөн. “Арвис”-ын клуб мөнгөн медалийг зүүлээ. Хүрэл медалийг “Хараацай” клуб хүртсэн. Онцгой байдлын албаны “Аврагч” хөлбөмбөгийн клуб Дэд хурандаа Я.Гантөмөр эзэнтэй, Менежер дэд хурандаа Н.Үербаатар, Дасгалжуулагч Д.Батболд, Багийн ахлагч Г.Нямаа тэргүүтэй нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй дээд лигт анх удаа өрсөлдөж 4-р байрын эзэд боллоо. Аврагч хөлбөмбөгийн баг нь 2019 оны албаны тэмцээнээс шигшээ багаа бүрдүүлж 2019 онд Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан  сонирхогчдын “Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алтан медаль, аваргын цомыг хүртсэн амжилттай баг юмаа.

scroll to top