Ш.Даваадорж Дэлхийн аварга, Дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцлоо

87150598_793307111171095_5307401202038734848_o.jpg

2020 оны 01 дүгээр сарын 03-08-ны өдрүүдэд БНХАУ-ын Жинан хотод болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд 36-н улсын 1200 гаруй тамирчин оролцсоноос Аврагч биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин спортын мастер Ш.Даваадорж далайн гахайн сэлэлтээр хүрэл медаль хүртэв.

Шведийн вант улсын Шлефтео хотод болсон 2020 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн 16 улсын 400 гаруй тамирчид оролцсоноос спорт хорооны тамирчин спортын мастер Ш.Даваадорж далайн гахайн төрлөөр 25 метрт мөнгөн медаль, мэлхий сэлэлтийн 25 метрт хүрэл медаль,  50 метрт  мөнгөн медаль, чөлөөт сэлэлтийн 50 метрт мөнгөн медаль тус тус хүртлээ.

2020 оны 02 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд Словени улсын Блед хотод болсон өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 32 улсын 1150 гаруй тамирчид оролцсоноос спорт хорооны тамирчин спортын мастер Ш.Даваадорж далайн гахайн төрлөөр 5-р байр, 100 метр чөлөөт сэлэлтээр 6-р байр, 50 метр мэлхий сэлэлтээр 7-р байр эзэлж, 2019-2020 оны дэлхийн чансаагаар 90 тамирчнаас 4-р байрт орлоо.

scroll to top