МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЛЭЭ

84536532_488036938524290_8738740610212560896_n-3.jpg

Жем интернэйшнл ХХК, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулж ирсэн, 14 дэх удаагийн Монгол улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаан МБӨ-нд боллоо.

Тус барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Улсын харцага Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, Б.Одгэрэл, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, О.Хангай, Т.Бэгзсүрэн, нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх хүч сорьсноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, ОБЕГ-ын Аврагч биеийн тамир техник-спортын хорооны тамирчин, Зорчигч тээврийн нэгтгэл, Од групп, Их Монгол сангийн бөх МУ-ын харцага Оргихын Хангай найм даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо Зэвсэгт хүчний энхийг сахиулах 350-р анги, Гацуурт групп, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн бөх МУ-ын арслан Пүрэвийн Бүрэнтөгс долоо даван үзүүрлэлээ.

Их шөвөгт Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Б.Амарзаяа нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд Улсын заан Б.Батмөнх, Аврагч биеийн тамир техник-спортын хорооны тамирчин Улсын харцага Д.Анар, Улсын начин Л.Лха-Очир, Улсын начин Э.Даш нар үлдэв.

scroll to top