Нэрт бөх И.Ярыгин нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд Аврагч БТТСХ-ны тамирчид хос алтан медаль хүртлээ.

bolortuya-1.jpg

ОХУ-ын Красноярскт Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг И.Ярыгин агсны нэрэмжит 31 дэх удаагийн Алтан гран при тэмцээнд Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Аврагч биеийн тамир техник-спортын хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа ОХУ-ын Дарья Бобрулько, Казахстаны Аяулым Кассымова, БНХАУ-ын Бао Линлинийг, ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн, Казахстаны Ирина Кузнецова, БНХАУ-ын Сан Ксинян, ОХУ-ын Анжела Титенког ялж алтан медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хос хүрэл медальт, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт,щ Аврагч биеийн тамир техник-спортын хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор тэгшитгэлд Беларусийн Анастасия Гучок, 1/4 шигшээд ОХУ-ын Валерия Дондупова, хагас шигшээд Казахстаны Мадина Бакбергенова, алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Хадижат Муртузалиеваг ялснаар тус тэмцээний хошой алтан медальтан болов. Б.Шоовдор одоогоос таван жилийн өмнө буюу 2015 онд Красноярскийн дэвжээнд аваргалж байсан.

scroll to top