“Аврагч” биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин Д.Анар Кураш бөхийн Дэлхийн аварга боллоо

Untitled-1-82-773x500.jpg

Казахстан улсын нийслэл Нур-Султан хотод 12 сарын 20-21-ний өдрүүдэд Казак Кураш бөхийн ДАШТ зохион байгуулагдаж, 33 орны 300 гаруй бөхчүүд эрэгтэй, эмэгтэй 12 жинд ир бяр, уран мэхийг үзүүллээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Аврагч биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин, Дорнод аймгийн ОБГ-ын ГТУА 52-р ангийн ахмад Монгол улсын харцага Д.Анар эрэгтэйчүүдийн +100 кг-д түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Энэ жил  Монголд улсад анх удаа болсон казах курес бөхийн Ази тивийн АШТ-д, мөн Киргизийн курош бөхийн Ази тивийн нээлттэй тэмцээнд тус тус түрүүлж, монгол түмнээ баярлуулсан билээ.

scroll to top