Боксын насанд хүрэгчдийн УАШТ-ээс Аврагч БТТСХ-ны баг тамирчид 5 алт 2 мөнгө, багийн дүнгээр 2 байр эзэллээ.

79692067_548560589328120_2741759963301937152_n-1.jpg

Боксын насанд хүрэгчдийн УАШТэмцээн  2019 оны 12-р сарын 02-оос 12-р сарын 08-ны хооронд Эрдэнэт хотод зохион байгууллагдлаа. Тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчид эрэгтэй найм, эмэгтэй тав буюу 13 жинд өрсөлдсөнөөс ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооны дасгалжуулагч дэслэгч Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч МУГТ Н.Энхбатаар удирдуулсан баг тамирчид

Эмэгтэйчүүдийн 51 кг жинд Л.Алтанцэцэг алтан медаль, 57 кг жинд О .Есүгэн мөнгөн медаль, 69 кг жинд У.Шинэцэцэг алтан медаль, 75 кг жинд М.Мягмаржаргал алтан медаль, Эрэгтэйчүүдийн 57 кг жинд Э.Баярсайхан мөнгөн медаль,  69 кг жинд Б.Мишээлт алтан медаль, 75 кг жинд О.Бямба-Эрдэнэ алтан медаль 5 алт, 2 мөнгөн медаль хүртлээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн нийлбэр дүнгээр 2 байр эзэлсэн.

Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар Аврагч БТТСХ-ны тамирчин Б.Мишээлт, эмэгтэй шилдэг тамирчнаар Аврагч БТТСХ- ны тамирчин Л.Алтанцэцэг нар шалгарлаа.

scroll to top