Боксын насанд хүрэгчдийн УАШТэмцээнээс 7 медалын болзол хангаад байна.

72840763_934397036937705_1628062926130642944_n.jpg

Боксын насанд хүрэгчдийн УАШТ  2019 оны 12-р сарын 02-оос 12-р сарын 08-ны хооронд Эрдэнэт хотод болж байна.Тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчид эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпийн наадмын 13 жинд өрсөлдөж байна.

Эрдэнэт хотод боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит болгон зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээний нэг онцлог орон нутагт анх удаа болж байгаа бөгөөд “Токио-2020” олимпын наадмын шигшээ багийг бүрдүүлэх зорилготой юм байна.

ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооны дасгалжуулагч дэслэгч Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч МУГТ Н.Энхбатаар удирдуулсан баг тамирчид 7-н медалын болзол хангаад байна. 12-р сарын 07-нд тамирчид мөнгөн медалын төлөө тоглохоор боллоо.  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

scroll to top