Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 хүчит бөх зодоглов.

Түүхэн хоёр том ойг хамтатган зохион байгуулснаараа онцлогтой бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн, Мандал сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин, Өмнөговь аймгийн ОБГ-ын ГТУА-х 44-р ангийн дэслэгч “Таван хан” бөхийн дэвжээ, “Монзол” компанийн бөх, улсын начин Н.Баярбаатар түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын уугуул, Монгол Улсын аварга Н.Батсуурь, Аврагч биеийн тамир, техник-спортын хорооны тамирчин Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай нар шалгарав.

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд улсын начин цолтой бөхчүүд анх удаа түрүү булаалдсан юм
