ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЪЯА АВРАГЧ БИЕИЙН ТАМИР ТЕХНИК-СПОРТЫН ХОРОО

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврагч” биеийн тамир спортын хороо нь Монгол Улсын Шадар сайдын 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08 тоот тушаалаар байгуулагдан улмаар Монгол улсын засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаар тогтоолоор “Аврагч” биеийн тамир техник-спортын хороо болгон спорт хорооны бүтэц, үйл ажиллагааг өргөжүүлсэн.

Тус заал нь 864 м2 ам дөрвөлжин талбайтай, 256 хүний суудалтай, спортын заал, оффис, чийрэгжилтийн танхимтай,улс бүс болон Олон улсын улсын тэмцээнийг зохион байгуулах боломжтой юм. Спорт заалаар жилд давхардсан тоогоор 30,000 мянга нь хүн үйлчлүүлж, спортын 10-н төрлөөр 9,500 тамирчид тогтмол оролцон, Онцгой байдлын алба хаагчдын дунд жилд 20 гаруй тэмцээнийг амжилттай зохион байгуулж ажилладаг юм. Үндэсний аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг авран хамгаалах үүрэг хүлээдэг 4000 гаруй албан хаагчдынхаа бие бялдрыг чийрэгжүүлэх, бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн ур чадвар, ажлын чадавхыг нэмэгдүүлэх, тамирчдынхаа амжилтыг ахиулахад хүрэх нэг алхам нь албаны хэмжээнд биеийн тамир, спортын салбар нэгж байгуулсан явдал юм.