Онцгой байдлын албанд бие сэтгэлээ зориулж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэж буй эрхэм алба хаагчид, төрийн далбаагаа тив дэлхийд мандуулж, эх орныхоо нэрийн хуудас болсон үе үеийн тамирчид, ахмад буурлууд та бүхнийхээ амар амгаланг айлтгая.

Аврагчийн мэргэжлийн ур чадвар, бие сэтгэл, зориг тэвчээрийн суурь болсон спортын бэлтгэл сургуулилтийг өндөр түвшинд хангах боломж бололцоог олгох, дасгалжуулан сургах, ёс зүйн төлөвшлийг бий болгох талаар манай хороо хичээнгүйлэн ажиллаж, албаныхаа нэр хүндийг эх орон, олон улсад дуурсгах үйл хэрэгт өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна.

Эрүүл чийрэг, ёс зүйт албан хаагч бид ард иргэдээ аливаа осол эрсдэлээс авран хамгаалах чин үйлсийн эзэд болж онцгой тохиолдолд зайлшгүй тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх ур чадвар эзэмшиж байгаа нь та бидний хамтын ажиллагааны үр дүн билээ.                   

Эх орныхоо амар амгалан, аюулгүй байдлийн нэгэн зорилгын төлөө үйл хэргээ нэгтгэн буй нийт албан хаагчид, дасгалжуулагч, тамирчиддаа биеийн тамир спортын болон ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг нийт хорооныхоо бие бүрэлдэхүүний өмнөөс хүсэн ерөөе.

“АВРАГЧ” БИЕИЙН ТАМИР ТЕХНИК-СПОРТ ХОРООНЫ ДАРГА МОНГОЛ УЛСЫН АВРАГА, ХУРАНДАА Г.ЭРХЭМБАЯР